Wednesday, May 6, 2020

В.Айдана ТНС- 3 курсын оюутан

Алхам 1
Нийгмийн анги бүлгүүд өмч хөрөнгө эрх мэдэл , нэр хүндээрээ нэг нь нөгөөгийнхөө дээр юм уу доор байрлах эл байдлыг нийгмийн давхраажилт гэнэ . 
Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүн : 
Германы эрдэмтэн судлаач Макс Веберийн  үзэл санаанд тулгуурлан эд баялаг , эрх мэдэл, нэр хүнд ,боловсрол  дөрвийг нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүн гэж үздэг .  

  1. Эд баялаг бол их төлөв хөрөнгө эзэмших явдал юм. Тэр нь мөнгө өмч болон үнэт цаас ,үл хөдлөх хөрөнгө бусад хөрөнгө оруултыг хамаарна.
  2. Нэр хүнд бол бусдаас үзүүлэх хүндэтгэл алдар нэр сайшаал тэргүүтэн юм . Нэр хүнд хувь хүний нийгмийн байдал юм уу. ажил мэргэжилтэй холбогдоно . 
  3. Эрх мэдэл улс төрийн нөлөө хувийн болон албан эрхийг багтана. Жишээ нь : Багш сурагчдаас илүү захирал багшаас илүү эрх мэдэлтэй .
  4. Боловсрол гэдэг нь хүний амьдралд  сурч мэдсэн зүйлс юм . 
Давхраажилтын хэв маяг халттай ба нээлттэй нийгэм 
Боолчлол ,каст , язгуур анги гэсэн 4 хэв маяг байдаг . Эхний гурав нь хаалттай сүүлчийнх нь нээлттэй нийгэмд байдаг . Доод давхраанаас дээд давхраанд шилжих явдлыг бүрмөсөн хориглодог юмуу ихээр хязгаарладаг бол хаалттай нийгэм . Нэг давхраанаас нөгөөд шилжих явдлыг албан ёсоор хориглодоггүй бол нээлттэй нийгэм болно.


Бие даалт Айдана ТНС 3Бие даалт В.Айдана ТНС 3 курс Ц.Ариунгэрэл-tsahimsurgalt.blogspot.comАриунгэрэл-tsahimsurgalt.blogspot.com

No comments:

Post a Comment