Цахим хичээл

Алхам 2 . Сэдвийн агууллага 

Давхраажилтын хэв маягийн талаар 

Давхраажилтын 4 хэв маяг байдаг .


Боолчлол бол хүмүүсийг ямар ч эрх мэдэлд хөлсгүй зарцлах ёс юм.Боолчлол түүхэн ёсоор хувьсагч ирсэн бөгөөд түүний хэлбэрийг ялгаж үздэг
  • Уламжлалт  ёсны боолчлолд боол гэр бүлийн бага гишүүний бүх эрхийг эдэлж эзэнтээ нэг гэрт амьдарч хамтын амьдралд оролцож чөлөөт иргэдтэй гэрлэж эзний өмч хөрөнгийг залгамжилж байв.
  • Сонгодог боолчлол ёсонд боолыг бүрмөсөн боолчлов. Тэд тусгай байранд амьдарч юунд ч үл оролцон  , юу ч үл залгамжилж гэрлэхгүй болов .
Каст бол боол эзэмших байгуулал шиг эртний зүйлс биш мөн төдийлөн түгээмэл биш бөгөөд Энэтхэг л кастын нийгмийн сонгодог жишээ юм.  Каст бол хүн төрмөгц багтдаг бөгөөд насан туршдаа өөрчил болдоггүй тийм нийгмийн бүлэг юм .
Энэтхэгийн кастууд
  1. Брахманууд эрхэлдэг гол  ажил нь санваартан 
  2. Кшатрий нар эрхэлдэг ажил нь Вант улсын захирагч цэрэг дайчид 
  3. Вайша нар эрхэлдэг ажил Худалдаачид гар урчууд 
  4. Шудра нар эрхэлдэг ажил Тариачид зарц ажилчид 
  5. Үл хамаарагсад хамгийн дорд ажил хийдэг . 
Язгуур бол  зан заншил юм уу , хуулиудаар бэхжсэн үеэс үед залгамжуулдаг эрх ба  үүрэгүүдтэй нийгмийн бүлэг юм.Язгуурын байгууллагын сонгодог жишээ бол Европ бөгөөд XIV-XV зууны уулзвар дахь нийгэм нь дээд язгууртууд эрх дархгүй гуравдугаар язгуур гэж хоёрт хуваагддаг . Үүнд санваартан , тайж нар тариачид гэсэн гурван гол язгуур байжээ.

  1. Дээд язгуур: Хаад тайж нар цэргийн язгууртнууд 
  2. Дунд язгуур: санваартан , шашны дээд мянгатан нараас сүм хийдийн доод зиндааны ажилтан хүртэл 
  3. Доод язгуур: чөлөөт тариачид хамжлага ажилчин худалдаачид гар урчууд  багтана .

Анги бол орчин үеийн нийгэм дэх бусдаасаа орлого , боловсрол нэр хүндээрээ ялгаатай аливаа нийгмийн давхрааг анги гэнэ .





Алхам 3  . Сурагчдыг гурван баг болж хуваагаад даалгавар өгнө 


Асуулт 1 . Хаалттай ба нээлттэй нийгэм гэж юу вэ?
Асуулт 2. Давхраажилт ямар ямар хэв маягууд байдаг вэ?
Асуулт 3 . Боолчлол гэж юу болох талааар бичээрэй .

Алхам 4 Нийгмийн давхраажилт сэдэвтэй  холбоотой нэг баг нэг оюуны зураглал хийнэ .

1-р баг Боолчлолын тухай зураглал
2-р баг Язгууруудын тухай
3-р баг Каст тухай

Хичээлийн сэдэвтэй холбоотой Тест

1. ........................бол  хүмүүсийг ямар ч эрх мэдэлд хөлсгүй зарцлах ёс юм.
а. Каст       в. Боолчлол        с. Язгуур 
2.  Боолчлолд боол гэр бүлийн бага гишүүний бүх эрхийг эдэлж эзэнтээ нэг гэрт амьдарч хамтын амьдралд оролцож чөлөөт иргэдтэй гэрлэж эзний өмч хөрөнгийг залгамжилж байв. Энэ ямар боолчлол вэ?
 а. Уламжлалт боолчлол          в. Сонгодог боолчлол
3. Боол эзэмших байгуулал шиг эртний зүйлс биш мөн төдийлөн түгээмэл биш бөгөөд Энэтхэг л кастын нийгмийн сонгодог жишээ юм. Энэ ямар хэв маяг вэ? 
а. Каст       в. Боолчлол        с. Язгуур 
4. Давхраажилтын хэдэн хэмжигдэхүүн байдаг вэ ? үүнийг нэрлэж бичнэ үү ?
.........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
5. Давхраажилтын хэдэн хэв  маяг байдаг үүнийг нэрлэж бичнэ үү ?
......................................................................................................................................................................................................................................................................................................................................
6 .Энэтхэгийн кастуудыг нэрлэнэ үү ?
......................................................................................................................................................................................................................................................................................................................................
7. Вайша нарын эрхэлдэг гол ажил .
а. үйлдвэрлэл технологи   
в. Гар урлал
с. газар тариалал
д. худалдаа гар урчууд
8.Нийгмийн давхраажилт гэж юу бэ?
а. Эзэмших байгуулал шиг эртний зүйлс биш мөн төдийлөн түгээмэл биш бөгөөд Энэтхэг л кастын нийгмийн сонгодог жишээ юм. 
в. Нийгмийн анги бүлгүүд өмч хөрөнгө эрх мэдэл , нэр хүндээрээ нэг нь нөгөөгийнхөө дээр юм уу доор байрлах эл байдлыг хэлнэ. 
с.  зан заншил юм уу , хуулиудаар бэхжсэн үеэс үед залгамжуулдаг эрх ба  үүрэгүүдтэй нийгмийн бүлэг юм.
9. Язгууртнууд гэж юу вэ?
 а. Эзэмших байгуулал шиг эртний зүйлс биш мөн төдийлөн түгээмэл биш бөгөөд Энэтхэг л кастын нийгмийн сонгодог жишээ юм. 
в. Нийгмийн анги бүлгүүд өмч хөрөнгө эрх мэдэл , нэр хүндээрээ нэг нь нөгөөгийнхөө дээр юм уу доор байрлах эл байдлыг хэлнэ. 
с.  зан заншил юм уу , хуулиудаар бэхжсэн үеэс үед залгамжуулдаг эрх ба  үүрэгүүдтэй нийгмийн бүлэг юм.
10.  Орчин үеийн нийгэм дэх бусдаасаа орлого , боловсрол нэр хүндээрээ ялгаатай аливаа нийгмийн давхрааг  хэлнэ .
а. Боолчлол
в. Язгууртнууд
с . Каст
д . Анги



Гэрийн даалгавар 

 Нийгэм судлал 9 -р ангийн сурах бичгийн 25 хуудаст байгаа даалгаварыг уншиж судадж ирээрэй.
1. Монголын нийгмийн давхраажилтын талаар уншаарай .

Үнэлгээний хуудас 

ЕБС –ын 5-р сургуулийн  9а анги

Сурагчдын нэрс
Идэвх
1оноо
Асуулт
1оноо
Даалгавар
3 оноо
Тест
5оноо
Нийт  оноо
10 оноо
      I баг
А. Батболд





Г. Сайнжаргал





Т . Тогтогжаргал





А. Эрдэнэсувд





С. Билгүүн





II баг
Т. Намуун





З. Сувд





Ч. Навчаа





А .Угнаа





Х.Төмөр





III баг
С. Цэвээн





Ж. Нацагдорж





Б.Сүрэнжав





А. Оюун





Н. Арвин





IV баг
М. Мишээл





Н. Заяа





Ц. Очор





Н. Цагаадай







Хичээлийн сэдэвтэй холбоотой видео бичлэгүүд :



  • Энэ видео бичлэгт Нийгмийн давхраажилтын талаар К. Марксын үзлийг үзэж болно \1\



  • Энэ видео бичлэгт Нийгмийн давхраажилтын тэгш биш байдлыг үзэж болно\2\





  • Энэ видео бичпэгт Энэтхэгийн Кастын талаар авч үзэж болно. \3\

  • Энэ видео бичлэгт болохоор"Том авгын овгоохой хэмээх нэртэй дэлхийн сонгодог зохиолын " боолчлолын талаар үзэж болно.\4\



  • Энэ видео бичлэг Нээлттэй нийгмийн талаал үзэж болно .\5\
Хичээлээс гадуурх сонирхолтой Дуунууд:


→Дуу 1 


 Дуу 2 
 →Дуу 3 Дуу 4 Дуу 5












Бие даал Айдана ТНС 3

No comments:

Post a Comment